Хятадад газар хөдлөлтийн улмаас 110 хүн амиа алдлаа
БНХАУ-ын баруун хойд хэсэгт даваа гарагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 110 хүн амиа алдаж, 220 хүн бэртэж гэмтжээ. Тодруулбал, Гансү аймаг болоод хөрш Чинхай аймагт газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэж олон байшин барилга нуржээ. Үүний улмаас Гансү аймагт 100 хүн, Чинхай аймагт 11 хүн амиа алджээ.Мөн тог, цахилгаан тасарчээ.
АНУ-ын Геологийн хүрээлэнгээс мэдээлснээр 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.Хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлэх аврах баг яг одоо газар дээр нь ажиллаж байгаа аж.
Эргэн сануулахад, Хятадын баруун урд орших Сичуан аймагт өнгөрсөн есдүгээр сард болсон 6.6 магнитудын газар хөдлөлтийн улмаас 60 гаруй хүн амиа алдаж байжээ.
Эх сурвалж:BBC