ӨНӨӨДӨР: “Хүний эрхийн талаар ярилцья” хүндэтгэлийн лекц болно

Арванхоёрдугаар сарын 20-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: МУИС-д: ХЭҮК-оос “Хүний эрхийн талаар ярилцья” хүндэтгэлийн лекц зохион байгуулж байна.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах 2 дахь сонсгол үргэлжилнэ.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

14.00 цагт: “Ган зам” паласт: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн, зам, тээврийн мэргэжлээр идэвх, санаачилгатай, үр дүнтэй суралцаж буй оюутнуудад батламж гардуулна. Утас: 8510-0098, 8805-7167.

-“Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн ногоон бизнесийг хөгжүүлэх “Хурдасгуур” хөтөлбөрт хамрагдах бичил, ЖДҮ болон жижиглэн худалдаа эрхлэгч нарыг бүртгэж эхэллээ.

-БНХАУ-ын Манжуур хотод ОХУ, Монгол, БНХАУ-ын аялал жуулчлалын чуулган эхэлнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments