Туул голын мөс цөмөрч, хоёр машин суусныг татан гаргажээ

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, “Их ам” гэдэг газар Суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага арванхоёрдугаар сарын 21-ний 03:10 цагт онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Туул” голын мөс цөмөрч, иргэн У-ын Тоёота приус-30 загварын суудлын автомашин, иргэн  Б-ийн Мини күүпер загварын суудлын автомашинууд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *