Гэр нь шатсаны улмаас түлэгдсэн 1-4 насны хоёр хүүхдийн биеийн байдал сайжирчээ
Энэ сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн Эрхэт өртөөн дээр гурван айлын байшин, нэг дэлгүүрийн хамт шатсаны улмаас 1-4 насны хоёр хүүхэд түлэгдсэн харамсалтай явдал болсон.
Эдгээр хүүхдийг нийслэлд авчирч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг болон Түлэгдэлтийн төвд эмчилж байгаа юм.
“Хүүхдүүдийн түлэгдэлтийн зэрэг хөнгөн, биеийн байдал сайжирч байгаа тул Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байгаа дөрвөн настай хүүхдийг энгийн тасагт шилжүүлэхээр болсон” хэмээн тус эмнэлгээс мэдээллээ.
Эмч нарын зүгээс хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд гэр болон орчны аюулгүй байдалд анхаарч цахилгаан хэрэгсэл, хутга мэс, хүүхэд цохигдож гэмтэх эрсдэлтэй эд зүйлийг хол байлгах, цонх тагтны хаалтыг шалгах, галын аюулаас сэрэмжлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөв.