ӨНӨӨДӨР: Оны шилдэг ААН шалгаруулах “ENTREPRENEUR” ёслол болно

Арванхоёрдугаар сарын 22-ны баасангарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-12.30 цагт: “Блью Скай” зочид буудалд: ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран зохион байгуулах “Эрүүл мэндийн төлөөх шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас 9612-1060.

09.50 цагт: Монголын Хөрөнгийн биржид: “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” болно.

10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-аас байгуулсан Хянан шалгах хорооны нүүрсний тодотголтой сонсгол үргэлжилнэ.

12.00 цагт: НҮБ-ын байранд: “НҮБ-ын Залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөрийн хаалт болно. Энэ үеэр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн СОР28 хуралд эх орноо төлөөлөн оролцсон 3 залуу манлайлагч илтгэл тавина. Утас: 8880-6603.

-Нэрт археологич Цогзандангийн Доржсүрэн, Намсрайн Сэр-Оджав нарын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2023” эрдэм шинжилгээний хурал болно.

17.00 цагт: МҮХАҮТ-д: “Оны шилдэг болон тодорхой салбарын онцлох аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөн алдаршуулдаг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 7727-7070. 8828-7579.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments