Л.Энх-амгалан: Би Багш нараа хамгаална. Багш бүхэн “хүчирхийлэгч” биш
Нийслэлийн 309-р цэцэрлэгт Соробан сампины сургалт явуулдаг “ТDU” нэртэй сургалтын төвийн багш хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй, муу сурдаг гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж удаа дараа зодсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй.
Энэ талаар БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан: “Багшийн ёс зүйг зөрчсөн “багш” нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Гэхдээ нэг багшийн үйлдлээр бусад багшийг үнэлж, хичээл зүтгэлийг нь үнэгүйдүүлж болохгүй хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тодруулбал тэрбээр, “Би Багш нараа хамгаална. Багш бүхэн “хүчирхийлэгч” биш. Ингэж багшийн нэр хүндэд бүдүүлгээр халдахаа больмоор байна. Сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална шүү салбар толгойлж байгаа хүний хувьд. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг. Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй. Багшийн ёс зүйг зөрчсөн “багш” нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Нэг ч хүүхдийн эрх сургууль,цэцэрлэг бүрт зөрчигдөх ёсгүй. Болж бүтэж байгааг нь илүү их share хийж байгаарай. Бурмаар биш урмаар хэдэн “муу” багш нар минь амьдардаг юм шүү” гэжээ.