Үндэсний аудитын газрын даргын орлогчоор генерал Д.Загджавыг  томилжээ

УИХ-ын гишүүн, Уул уурхайн дэд сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга зэрэг алба хашиж ирсэн, бригадын генерал Д.Загджав өнөөдрөөс /2023.12.28/ Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторын орлогчоор томилогдож, ажлаа хүлээн авчээ.  Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор Д.Занданбат ирэх онд сонгуульд нэр дэвших гэж буйтай холбоотойгоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, өнөөдрийн УИХ-ын чуулганаар түүнийг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл хуулиараа Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторыг УИХ-ын даргаас санал болгож, парламентаар томилж, чөлөөлдөг бол орлогчийг ерөнхий аудитор томилдог байна. Иймээс Д.Занданбат албан тушаалаа хүлээлгэн өгөхийн өмнө Д.Загджавыг томилсон болж таарах нь.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Д.Загджав Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд болсон. Дараа нь 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Хоёр жилийн дараа буюу 2022 оны долдугаар сарын 8-нд Д.Загджавт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол хүртээсэн байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхад нь түүнтэй холбоотой дуулиан дэгдэж, Хууль зүй дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч, ажилласнаар эцэст нь тэрбээр чөлөөлөгдөж байв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *