ДОРНЫН ЗУРХАЙ: Үсээ засуулбал идээ ундаа элбэг олдоно

2024.01.03 / ЛХАГВА ГАРАГ ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААН БАР ӨДӨР

БИЛГИЙН ТООЛЛЫН 22

  • Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 08.42-17.11
  • Суудал: Төмөр

Аргын тооллын 1 сарын 3, Буд гараг. Билгийн тооллын 22, Тугчин одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments