Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг СЕХ-ны гишүүнээр томилохыг дэмжжээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр орой 17.30 цагт хуралдаж Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс Б.Ганбат, Ж.Болд нарыг чөлөөлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Уг асуудлыг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.