326 дугаар ангид амиа алдсан цэргийг гадны нөлөөгүй хэмээн үзжээ
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд гарсан. Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр, 326-р ангид амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт оны өмнө гарч, өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэнд нь танилцуулсан.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэлээ.
Задлан шинжилгээний дүгнэлт өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд дүгнэлтээр тухайн алба хаагч гадны нөлөөгүй нас барсан гэж үзжээ. Хохирогчийн ар гэрийнхний зүгээс дүгнэлттэй танилцаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргасан байна.
Гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй бөгөөд хэргийн мөрдөн шалгалт үргэлжилж байна.