Фукуок арлаас Улаанбаатар чиглэлийн онгоцны далавчинд гэнэтийн гэмтэл гарч, буцаж газарджээ
Вьетнамын Фукуок арлаас Улаанбаатар руу нисэж байсан онгоцонд техникийн саатал гарсны улмаас Камбож улсын нутаг дэвсгэрт гурван цаг агаарт саатсаны дараагаар буцаж Фукуок аралд аюулгүй газарджээ.
“Eznis Airways” нислэгийн компанийн “Airbus 33-20-202” маркийн онгоц Улаанбаатар хотод газардах хуваарьтайгаар 200 зорчигч тээвэрлэж явжээ. Фукуок арлаас хөөрсний дараагаар онгоцны нэг далавчинд гэнэт гэмтэл гарсан талаар Нислэгийн авиа компанийн хэвлэлийн төлөөлөгч Син Чансеривута ярьжээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 03-ны 15:35 минутын үед энэ онгоцны нэг далавчинд техникийн асуудал үүссэн учир буцаж Фукуок руу нисэх зааврыг онгоцны ахлагч өгчээ. Ийн 19:10 минутын үед тус онгоц Фукуокт аюулгүй газардсан байна.
Эх сурвалж: https://www.khmertimeskh.com
Б.ДОЛЖИНЖАВ