|

Алдартнуудыг амжилтад хүрэхэд нөлөөлсөн ЗӨВЛӨГӨӨНҮҮД

Одоо цагт амжилтад хүрсэн хүмүүс зөвхөн ганцаараа амжилтад хүрээгүй аж. Энэ урт замыг туулахад, харах өнцгийг нь өөрчлөх боломж олгож чиглүүлэхэд нь тусалснаар өндөрлөг, өөр амжилтад хүрсэн амжилттай яваа санхүү, олон нийтийн харилцаа, эрчим хүч, технологи, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгийн зуучлах салбарын 70 гаруй мэргэжлийн хүнээс “Линкедин” цахим хуудасныхан өмнө нь шилдэг зөвлөгөө авч байсан талаар асуужээ. Энэ тухай мэдээллийг сонирхуулъя.

BP CAPITAL MANAGEMENT КОМПАНИЙН ЗАХИРАЛ ТОМАС БУН ПИКЕНС

“BP Capital Management” компанийн захирал, тэрбумтан Томас Бун Пикенс “Хэрэв амьдралынхаа турш би даган мөрдөж явсан зөвлөгөө гэвэл миний эмээ Нелли Молонсоны өгсөн зөвлөгөө юм байна. Түүний хувьд хамгийн чухал нь амжилтад хүрэхэд хөтлөх замдаа та бүтэлтгүйтсэн ч бусад хүнийг буруутгах шаардлагагүй гэдгийг би ойлгож авах нь үргэлж чухал байсан” гэж ярьжээ. Тэрбээр “Сонни надад чиний хэн байх нь чухал биш. Хэзээ нэгэн өдөр чи өөрөө өөрийгөө үнэлэх хэрэгтэй болно гэж хэлдэг байсан. Эрчим хүчний бизнест 50 гаруй жилийн дараа түүний өгсөн зөвлөгөө хүчинтэй болохыг нэг биш удаа харуулсан. Би хийсэн алдааныхаа төлөө хэнийг буруутгаж болох вэ. Би хэзээ ч хэнд энэ алдааг өгөхөө мэдэж байгаадаа эргэлзэж байгаагүй. Миний хүрсэн амжилтууд, магадгүй нэг адилхан хүнд байж болох юм.

“LIVING OMNIMEDIA МАРТА СТЮАРТ” ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН КОМПАНИЙГ БАЙГУУЛАГЧ МАРТА СТЮАРТ

Тэрбээр 12 настайдаа ааваасаа хамгийн сайн зөвлөгөөг авсан. Сонсоход ч бэлэн байсан. Тэр надад миний хувь хүний шинж чанар, хэрвээ би төвлөрч анхаарвал надад санал болгосон бүхнийг хийж чадна гэж хэлж байсан гэв. Түүний тэр зөвлөгөө надад итгэлийн агуу мэдрэмжийг бий болгож өгсөн. Заримдаа би бухимддаг байсан. Гэхдээ үүнийг даван туулж, хүсч байсан, хүсч байгаа зүйл рүүгээ явж байна. Би олон удаа хүүхдүүдэд бий болгож өгөх итгэл тэдний эцэг эхээс хамаарна гэж бодож байна. Энэ нь өсч хөгжихөд их шаардлагатай хэсэг гэж ярьсан байна.

“ВИРЖИН” ГРУППЫН ЗАХИРАЛ РИЧАРД БРАНСОН

Надад өгсөн хамгийн сайн зөвлөгөө юу. Их энгийн харамсах зүйлгүй байх. Хэн надад энэ зөвлөгөөг өгсөн бэ. Миний ээжийн үг. Хэрэв хүн бүрээс хэн та нарт хамгийн сайн зөвлөгөө өгч байсан бэ гэж асуувал ихэнх нь ээж гэж найдвартай хэлнэ гэж мөрийцье. Би ч энэ хүмүүст хамаарна. Миний ээж миний амьдралыг бий болгосон, үнэлж баршгүй их хичээлийг надад заасан. Гэхдээ харамсах зүйлгүй байх гэсэн зөвлөгөө нь их жинтэй үг. Тиймээс миний амьдрал болон миний хэрэгжүүлсэн бүх бизнесийн шийдвэр бүрийг тодорхойлсон гэв.

“МЕРИЛЛ ЛИНЧ”, “АС ТРАСТ”, СМИТ БАРНЕЙ КОМПАНИЙН ЗАХИРАЛ АСАН САЛЛИ КРАВЧЕК

 

Нэг өдөр их хүчтэй доромжлуулсны дараа гэртээ уйлсаар ирсэн. Ээж минь миний хажууд суугаад надад сургуулийнхаа охидуудыг хайхрахгүй байх ёстой. Тэдний надтай муухай харьцах болсон цорын ганц шалтгаан нь чамд атаархаж байна гэж хэлсэн юм. Тиймээс бусад хүний ярилцахыг тоохгүй байх, өөрийнхөө замыг гаргах ёстой гэж ярьжээ.

“ЛИНКЕДИН” КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ ЖЕФФ ВЕЙНЕР

 

Би хүүхэд байхдаа миний толгойдоо төлөвлөсөн бүхнийг хийж болно гэж надад хэлэхгүй өнгөрдөг байсан ямар нэгэн өдөр байсныг би санахгүй байна. Үүнийгээ надад олон удаа хэлдэг байсан учраас би сонсохоо больсон. Гэхдээ хэдэн арван жилийн дараа л би энэ үгний ач холбогдол болон надад үзүүлсэн нөлөөг ухаарч ойлгож чадсан юм.

ГОЛДЕН СТЭЙТ УОРРОРИЗ, ЛОС-АНЖЕЛЕС ДОДГЕРС БАГИЙН ХАМТРАН ЭЗЭМШИГЧ ПЕТЕР ГУБЕР

 

Миами Хит багийн дасгалжуулагч Пэт Райли Губертэд хэчнээн бухимдсан ч хэзээ ч харуулахгүй “Чи их алдах болно. Их шүү. Гэхдээ чи дас. Энэ бол үйл ажиллагааны их чухал хэсэг. Тийм зан байдал чамд болон чиний ажлын багт туслахгүй. Удирдлагад учирсан алдаа хохирол нь чи хэрхэн шийдвэрлэх ёстойгоо мэдэх асуудал юм. Хэзээ ч өөрийгөө ялагдсан гэж тооцож болохгүй гэж зөвлөж байжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *