|

Б.Баатархүү: Б.Пүрэвдоржийн согтуурлын зэрэг 1.31 хувьтай гарсан

Хөл хорионы үед согтуугаар машин жолоодож осол гаргасан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийж, хариуцлага тооцно гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.

Тодруулбал, ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баатархүү энэ талаар мэдээлэхдээ “Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22:55 минутын орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингисийн өргөн чөлөө” АПУ-ХХК-ийн арын замд хөдөлгөөнд оролцож явсан автомашины толийг шүргээд цааш яваад замын хажуугийн хайс, хашлагыг мөргөж, улмаар шатсан талаар дуудлага мэдээллийг хүлээн авч жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийсэн. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн очиход Nissan-Teana маркийн автомашин замын хайс, хашлага мөргөсөн хагас шатсан байдалтай байсныг 105 унтраасан ба уг автомашины жолооч ГССҮТ-д 103-р хүргэгдсэн байсан.

Улмаар тухай автомашины жолооч гэх “П”-г ГССҮТөв дотор драйгер багажаар шалгахад 1.31 хувийн согтолттой гарсан. Улмаар цуснаас дээж авч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд тогтоолын хамт хүргүүлээд байна. Тухайн зам тээврийн ослыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *