А.Адъяасүрэн: Монгол хүн нутагтаа эзэн байх тухай ярьж байна. Юундаа эгдүүцээд байгаа юм
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: “Монгол хүн нутагтаа эзэн байх тухай би ярих гэж байна. Та нар юундаа эгдүүцээд байгаа юм. Хөрөнгө оруулалтын тухай хууль гэчихээд хөрөнгө оруулалтын босгогүй болгож байгаа нь хөрөнгийг татах биш, мөнгөгүй гадаад хүнийг оруулж газраа өгөх далд санаа агуулж байгаад би харамсан байна” гэв.