Марк Зуккерберг “Хакдуулсан хэрэглэгчид өөрсдөө буруутай” гэлээ

Хоёр жилийн өмнө буюу 2019 онд хагас тэрбум хэрэглэгчийн хаяг хакдуулж, био, овог нэр, утасны дугаар, гэрийн хаяг гэх мэт нийтийн тохиргоотой мээдээллүүдээ дата болгон хураалгуулаад байсан билээ.

Үүнээс үүдэн Фэйсбүүк компанийг олон нийт шүүхэд өгч, зарга үүсгээд байсан ч үүний хариу мэдэгдлийг тухайн компанийн зүгээс гаргалаа.

Үүндээ тэрээр “Олон нийтийн тохиргоотой цацсан мэдээлэл цацсан цагаасаа эхлэн танны хувийн нууц байхаа больдог тул үүнийгээ хамгаалах аргагүй нөхцөлд дэлгэсэн нь хэрэглэгчдийн буруу юм. Хариуцлага үүрэх шаардлага гарсан тохиолдолд Фэйсбүүк компанийн зүгээс хариуцлага хүлээх ямар ч шалтаг шалтгаан, боломж байхгүй.” хэмээн мэдэгдээд байгаа юм.

Үүний хариуд олон нийтийн дургүйцэл, эсэргүүцэл улам ширүүсэн “Датаг хурааж, боловсруулах эрсдлээс Фэйсбүүк хамгаалах горимтой байх ёстой” хэмээн үзээд байна.

 Нэгэнт хамгаалалтын систем сул, хувийн мэдээллийг цуглуулан хураах хакын эсрэг хийж чадах зүйл хомс байгаа тохиолдолд хэрэглэгч анаас өөрийн хувийн нууцаа чандлан хамгаалж, аль болох олон нийтэд цацахгүй байхыг зөвлөж байна.

Эх Сурвалж: www.thepremierdaily.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments