ЭМЯ: Коронавирусын 1311 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа
ЭМЯ-аас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт /2020.04.20/ нийт 1311 тохиолдол бүртгэгдлээ. 83 настай болон 75 настай хоёр эрэгтэй нас барлаа. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 24,195 болж байна. 1,311 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд
- 1,214 нь Улаанбаатар хотод,
- 97 нь орон нутагт бүртгэгдлээ.
Халдварын улмаас 3,520 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2,278
- Хүндэвтэр 926
- Хүнд 253
- Маш хүнд 63 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.