ЖАГСААЛТ: Улсын аварга тариаланчид тодорлоо
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан аж ахуйн нэгжүүдийн 11 нь үр тарианы үйлдвэрлэл, 4 нь төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг бол “Улсын аварга тариаланч”-аар шалгарсан 40 иргэний 3 нь жимсний аж ахуй, 22 нь төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг бол, 15 нь үр тарианы аж ахуйн нэгжид механикжуулагчаар ажиллаж байна.
2023 оны ургац хураалтын дүнгээр 326.3 мянган га талбайгаас 456.4 мянган тонн үр тариа хураан авлаа.
Өнгөрсөн онтой харьцуулахад улаанбуудайн үйлдвэрлэл 8 хувиар буюу 32 мянган тонн, хүнсний ногооны ургац 23 хувь буюу 35 мянган тонноор тус тус нэмэгдэж, хүн амын хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангах боломж бүрдсэн.
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор:
- Булган аймгийн Рашаант сумын “Ти Эн Эс Эн Ти” ХХК;
- Булган аймгийн Тэшиг сумын “Илэнхэн” ХХК;
- Дархан-Уул аймгийн Орхон сумын “Шинэ орчин трейд” ХХК;
- Дорнод аймгийн Баян-Уул сумын “Буудайн алтан үүд” ХХК;
- Орхон аймгийн Жаргалант сумын “Орхонтариа” ХХК;
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Далай одод трейд” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ачит-Оргил” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Голын өндөр” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Энххос мөрөн” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баяншинэ зам” ХХК;
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Буянт төв” ХХК;
- Төв аймгийн Батсүмбэр сумын “Агро-Альфа” ХХК;
- Төв аймгийн Угтаалцайдам сумын “Фамили фүүдс трейд” ХХК;
- Увс аймгийн Сагил сумын “Арвижих Увс” ХХК;
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Мөнхнөөлөг” ХХК;
“Улсын аварга тариаланч”-аар:
Баян-Өлгий аймаг:
- Сагсай сумын иргэн Бүркитханы Хасымын;
- Баяннуур сумын иргэн Шакиланы Салауат
Булган аймаг:
- Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК-ийн механикжуулагч Санжаагийн Болдбаатар;
- Хутаг-Өндөр сумын иргэн Батдорлигийн Мөнх-Од;
- Хангал сумын “Молор Эрдэнэ түрүү” ХХК-ийн механикжуулагч Юнгэрэнийн Батцэнгэл;
- Сэлэнгэ сумын “Интосэ” ХХК-ийн механикжуулагч Должинсүрэнгийн Эрдэнэцогт;
Говь-Алтай аймаг:
- Тайшир сумын иргэн Дагвын Эрдэнэбаатар;
Дархан-Уул аймаг
- Орхон сумын иргэн Баасанжавын Амгаланжаргал;
Хонгор сумын “Бөхөнт” ХХК-ийн механикжуулагч Жавзмаагийн Сандагсүрэн;
Дорнод аймаг:
- Хэрлэн сумын иргэн Сүхбаатарын Энхтулга;
- Хэрлэн сумын иргэн Жигбаатарын Рэнцэнзаяа;
- Дашбалбар сумын иргэн Дамдины Цэнгэлмаа
Завхан аймаг:
- Улиастай сумын иргэн Дагвадоржийн Нямсүрэн;
- Улиастай сумын иргэн Балжиннямын Жаргалсайхан
Сэлэнгэ аймаг:
- Хушаат сумын “Хайрхан оргил уул”ХХК-ийн механикжуулагч Баянгийн Ганбат;
- Цагааннуур сумын “Ургацын хишиг”ХХК-ийн механикжуулагч Пүрэвнямын Баянмөнх;
- Алтанбулаг сумын “Чагтай”ХХК-ийн механикжуулагч Хүрлээгийн Алтанхуяг;
- Ерөө сумын “Их шинэстэй”ХХК-ийн механикжуулагч Раднаагийн Баярсайхан;
- Түшиг сумын “Бооцын тариа”ХХК-ийн механикжуулагч Болдбаатарын Өнөрцэнгэл;
- Ерөө сумын “Бугант Ерөө буудай”ХХК-ийн механикжуулагч Жигжидийн Батбаяр;
- Түшиг сумын “Анхтамир”ХХК-ийн механикжуулагч Батболдын Насанбуян;
- Орхон сумын иргэн Уужинбаагийн Эрдэнэсан;
- Мандал сумын иргэн Санжаадоржийн Лхагвацэрэн;
Орхон аймаг:
- Жаргалант сумын иргэн Норпилын Цэрэнсодном;
- Жаргалант сумын “Алтан тошлой”ХХК-ийн механикжуулагч Дуламжавын Батхүү;
Өвөрхангай аймаг:
- Баруунбаян-Улаан сумын иргэн Зундуйн Дамшигбазар;
Баянхонгор аймаг:
- Эрдэнэцогт сумын иргэн Цэвэлмаагийн Ганбат;
Ховд аймаг:
- Буянт сумын иргэн Мухамедийн Милихат;
- Мянгад сумын иргэн Адраашийн Баатархан;
- Ховд сумын иргэн Хасымын Сабиржан;
- Жаргалант сумын иргэн Очирбатын Сүх-Очир;
Хөвсгөл аймаг:
- Мөрөн сумын иргэн Жанцангийн Бямбасүрэн;
- Тариалан сумын “Алтан хажир”ХХК-ийн механикжуулагч Цэдэн-Ишийн Тэрбиш;
Увс аймаг:
- Баруунтуруун сумын иргэн Батнасангийн Оюунцэцэг;
- Улаангом сумын иргэн Лосолын Алтай;
- Наранбулаг сумын иргэн Мөнхийн Цүлтэм;
Төв аймаг:
- Борнуур сумын иргэн Зундуйн Энхтүвшин;
- Баянцогт сумын “Түмэн атар”ХХК-ийн механикжуулагч Борын Баясгалан;
Хэнтий аймаг:
- Хэрлэн сумын иргэн Чойдоржийн Эрдэнэцэцэг;
- Мөрөн сумын иргэн Жамцын Чинзориг.