Gucci-ийн гэр бүл HOUSE OF GUCCI киноны жүжигчдийн царайг голов

Дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг, дэлхийн номер 1 гэгдэх хувцас, гоёл чимэглэлийн бренд Gucci үндэслэгч Мауризио болон түүний экс эхнэр Патризиа нарын аймшигт аллагын түүхээрээ мөн алдартай.

Тэгвэл тэдний амьдрал хэрхэн өрнөж, брендийн эд мандах үед амь насаа бусдын гарт хэрцгийгээр алдсан Мауризио Гүччигийн үхлийн тухай намтарчилсан кино хийгдэж эхлээд, зураг авалт өрнөж байгаа билээ.

Тэгвэл уг киноны гол дүрд тоглох жүжигчдийн сонголтод Мауризио Гүччигийн үеэл ихээхэн урам хугарч буйгаа цахим орчинд бүдүүлгээр илэрхийлээд байгаа юм.

Хэдий дээд зэрэглэлийн хэрэглэгчийн зорилтот бүтээгдэхүүн гаргадаг, үнэтэй эдлэлийн бренд ч гэлээ ёс бусаар жүжигчдийн гадаад төрх, бие галбирыг шүүмжилж буй нь олны дургүйцлийг мөн хүргээд байна.

Тухайлбал гол дүр буюу Мауризио Гүччигийн дүрд жүжигчин Адам Драйвер тоглож байгаа бөгөөд дэлхий даяар түүний жүжиглэх авъяас, бусдыг өөртөө татах нууцхан чадварыг шагшин магтаж, хүлээн зөвшөөрснөөр барахгүй Оскарын шагналд нэр дэвшиж байсан удаатай чадварлаг уран бүтээлч юм. Удаах гол дүр буюу Патризиа Гүччигийн дүрд алдарт дуучин, жүжигчин, Оскарын шагналт Лэди Гага тоглож байгаа билээ.

Тэгвэл энэ тухай сэтгэгдлээ хатагтай Гүччи ширүүхэн илэрхийлээд байгаа бөгөөд “Жүжигчин Аль Пачиногийн бүдүүн, хөгшин төрх өвөөгийн минь гадаад төрхийг гутаан дүрсэлж байна” гэж хүртэл жиргэжээ. Түүнчлэн “Жүжигчдийн сонголт бол тэр чигтээ ичгүүртэй, гутаан доромжлол байлаа” хэмээн жиргээд байгаа юм.

Ийн дайралт доромжлол ирсэн ч гэсэн кино зураг авалт үргэлжилсээр байгаа бөгөөд цаашдаа энэ тухай ямар хариу арга хэмжээ авах нь тодорхойгүй байна.

Эх Сурвалж: www.dailymail.co.uk

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *