Дэлбэрэлтийн улмаас шатсан орон сууцны 30 оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ
Өнгөрсөн шөнө болсон дэлбэрэлтийн улмаас үүссэн нөхцөл байдлын тухай Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас нэгдсэн мэдээлэл өгч байна.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Онцгой байдлын алба хаагч, Үндэсний аврах бригадын нийт 200 гаруй алба хаагч ажиллаж, галын тархалтыг зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах, нүүлгэн шилжүүлэн ажиллалаа. Нийт гурван цаг 15 минут ажиллан 02:15 цагт түймрийн тархалтыг зогсоож, 04:30 цагт бүрэн унтраасан.30 том хүн 17 хүүхдийг зочид буудалд нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангалаа.Галын шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар дүгнэхэд байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэх явцдаа зай анзаарахгүйгээр давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкость их хэмжээний галын шатлага үүсэж дэлбэрсэн байна. Үүний улмаас манай онцгой байдлын Баянзүрх дүүргийн 63 дугаар ангийн гурван алба хаагч осолд өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа. Алба хаагчдынхаа ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Цагдаагийн байгууллагаас хэргийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.