Хүүхдийн эмнэлэгт ковид19-ийн халдвартай иргэдийг ХҮЛЭЭН АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ковидын ор дэлгэх шийдвэрийг УОК-оос гаргажээ. Эл шийдвэрийг олон нийтийн зүгээс шүүмжилсээр байна.
Энэ талаар Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нь 250 хүүхэд, хүний ор хоногийн багтаамжтай том эмнэлэг. Ковидын үед хэвтэн эмчлүүлэгч байхгүй. Бид асрамжийн газруудаас 10 хүүхэд авсан байсныг эргүүлэн асрамжийн газартаа авлаа.
Одоо халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг шилжүүлэн авахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Ковидын үед бүрэн хүчин чадлаар ажиллах нь маш чухал.Мэдээж энэ бол зөвхөн богино хугацааны зохицуулалт. Вакцин эхнээсээ ороод ирлээ. Монголчууд маань ч хөл хорионы дэглэмээ сайн сахиж байна. Тун удахгүй халдварын тоо буураасай.
Цаашид гэхдээ энэхүү том эмнэлэгээ бүрэн хүчин чадлаар нь ашиглах чухал. Ийм учраас Ковидын дараа Эрүүл мэндийн яамтай хамтран зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй бүх хүүхдүүдэд чиглэсэн эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх нь зөв гэж бодож байна. Харин яг одоо бол түр зуурын зохицуулалт үнэхээр чухал юм” хэмээн байр сууриа илэрхийлжээ.