Д.Сүхбаатарын талбайд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн хамгаалалт гаргажээ

Нийслэл хотын төв талбайд иргэдийн явганы хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн хамгаалалт гаргажээ.

Ийнхүү хамгаалалт гаргасан учрыг зарим иргэн жагсаал цуглаан хийхээс сэргийлсэн хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин цагдаагийн байгууллагаас “Иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан. Өөр зорилгогүй” гэж мэдээлж буй.

Өнөөдөр /2021.04.20/ өглөө УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг “Иргэд зарим газарт иргэд бөөгнөрөл үүсгэж, контакт их байгаа тул явганы хөдөлгөөнийг хязгаарлах, чангаруулах хүртэл арга хэмжээг үе шаттайгаар авах шаардлага бий” гэсэн юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments