Ц.Ганзориг: Ерөнхийлөгч ЗХЖШ-д ирж уулзсан нь улс төртэй ямар ч холбоогүй
Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийж байна.
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Ц.Ганзориг “Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн нь эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах, аж үйлдвэрлэл, улс орны аж ахуйг хөгжүүлэх зэрэг цаг ямагт манлайлсаар ирсэн. Бид сүүлийн үед цахим орчинд өрнөсөн цэргийн албатай холбоотой зөрчлийн үндэс шалтгааныг олж, таслан зогсоохын тулд онцгой анхаарч ажиллаж байна.Зэвсэгт хүчин нь улс төрөөс ангид байх учиртай. Зэвсэгт хүчнийг улс төртэй холбох нь цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, бусад улсын өгөөш болгох талтай.
Өчигдөр Ерөнхийлөгч МАН-ын зүгээс мэдэгдэл хийсний дараа ЗХЖШ-д ирж уулзсан нь улс төртэй ямар ч хамаагүй. Ерөнхийлөгч бидэнд гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнд, Цэргийн албыг сайжруулах зорилгоор гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярилцсан. Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулж, хэзээ хаана тэмдэглэх боломжтойг хэлэлцэж, цэргийн анги албадын талаар ярилцсан” гэв.