Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийн шийдвэрийг дахин хянуулахаар Дээд шүүхэд дүгнэлт хүргүүлжээ
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт оноосон шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар прокурорын газраас Дээд шүүхэд дүгнэлт хүргүүлжээ.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шинээр илэрсэн нөхцөл байдал”-ын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар Улсын Ерөнхий прокурор дүгнэлт бичиж хяналтын шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Дүгнэлтийг шүүх хянан хэлэлцэж мөн хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргаж шийдвэрлэнэ. Үүний дараагаар Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудал нь шийдвэрлэгдэх юм байна.