Канье Уэст: Би Кимээс салахыг маш удаан хүлээж байсан

Дэлхийн хамгийн их үзэгчтэй, реалити шоуны од Ким Кардашиан өөрийн нөхөр Канье Уэстээс салах өргөдлөө шүүхэд өгөөд байгаа бөгөөд алдарт хосуудын салалт олон хүмүүсийн анхаарлын төвд байна.

Үүнтэй холбоотой олон арван таамаг, цуу яриа тархаад байгаа нь Канье Уэстыг цухалдуулсан бололтой. Тэрээр өөрийн твиттертээ “Би Кимээс салахыг маш удаан оролдож ирсэн, түүнд түрүүлж өргөдлөө өгөх боломж л олгосон төдий” хэмээн бичжээ.

Мөн түүний өмгөөлөгч нэгэн яриандаа “Маш олон жилийн турш зохицох зүйл хомс гэсэн шалтгаанаар Канье салах хүсэлтээ Кимд илэрхийлсээр байсан. Гэвч Ким гэрлэлтээ аварч үлдэх хүсэлдээ хөтлөгдөн олон жилийг үрсэн” хэмээн дурджээ.

Ямартай ч хос хоёр салахад болохгүй гэх шалтгаан байгаагүй ч хүүхдүүдийнхээ төлөө хичээсээр ирсэн энэ хугцаа үр дүнгээ өгөлгүй энэ хүрээд тэдний гэрлэлт дуусаж байгаа бололтой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *