Цасанд суусан машиныг олж, дөрвөн иргэний амь насыг аварчээ

Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн нутаг аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т орших Цэнгээгийн худаг хэмээх газарт суудлын автомашинаар зочиж явсан иргэд сураггүй болжээ. Энэ дуудлагыг хоёрдугаар сарын 4-ний 03:08 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд Приус-41 суудлын автомашинаар зорчиж явсан 48 настай эрэгтэй С нь 18, 13, 12 настай эрэгтэй хүүхдүүдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Тэднийг мөн өглөөний 06:30 цагт тус сумын Хөшөөт багийн нутаг Гэзэггүй-Ар хэмээх газарт автомашин нь цасанд суусан байсныг олж, машиныг татан гаргах боломжгүй тул үлдээж,  дөрвөн иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *