Маргааш 50400 тун “AstraZeneca” вакцин ирнэ
Манай улс хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн иргэддээ коронавирусийн эсрэг “AstraZeneca” вакциныг хийж эхэлсэн.
Тус вакцины эхний тунг нийт 100.000 иргэн хийлгэсэн бөгөөд нөөцөд 64.000 тун үлджээ. Тэгвэл маргааш /2021.04.21/ 50400 тун “AstraZeneca” вакцин манай улсад ирэх аж. Ингэснээр вакцины нөөц 114400 тун болж, 2 дахь тунгаа хийлгэх иргэдэд хангаллтай хүрэхээр болж байгаа юм.