|

Ц.Мянганбаярт холбогдох залилангийн хэргийн шүүх хурал хойшиллоо

“Монгол газар корпорейшн” ХХК-нийн захирал ажилтай шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны хойшлууллаа.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар /Залилах/ гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдсэн. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагт товлосон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Должинсүрэн “хөл хорионд орсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх” тухай хүсэлт ирүүлсэн байна. Мөн гэрч Б.Цогбат хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүйгээс шүүх хуралдааныг 2021 оны гуравдугаар сарын 03-ны өдөр хүртэл хойшлуулав.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *