|

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ христийн сүмийнхнийг Их тэнгэрт урьсны учир юу байв?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хот дахь Евангелийн эвслийн удирдлагууд болон нийслэл, аймгууд дахь томоохон сүмүүдийн пасторуудыг хүлээн авч уулзжээ.

Евангелийн эвсэл нь Монгол дахь 600 орчим Христийн сүмүүдийг нэгтгэсэн толгой байгууллага аж. Ерөнхий сайд  пасторуудыг Их тэнгэрт хүлээн авч улс орон, шашны нөхцөл байдлын талаар санал бодол солилцож, гарыг бэлгээ гардуулсан гэнэ.

Монгол дахь христэд итгэгчдийн тоо хүн амын 10 хувь буюу 300  мянга хүрсэн гэх тоон мэдээлэл бий.  Дээрх уулзалтыг чухалчлан хийсэн нь христэд итгэгчдийн тоо  сонгуулийн санал хураалтад тодорхой жин дарж буй учир ийн найр тавьж байна гэж хардах хэсэг байна.

Монголын Эвангелийн Эвсэл нь анх 1997 оны сүүлчээр 10 гаруй чуулганы гишүүнчлэлтэйгээр  байгуулагдсан бол  өнөөдөр Христийн Монгол Чуулганы 80 гаруй хувийг, Христитгэлийн 50 орчим байгууллагыг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг аж.

МЭЭ нь улсын бүртгэлд 1999 онд албан ёсоор бүртгэгдсэн, Христийн Монгол Чуулганыг нийгэмд төлөөлдөг хууль ёсны  ашгийн бус төрийн бус байгууллага хэмээн өөрсдийгөө тодорхойлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *