Ц.Элбэгдорж: Эмх замбараагүй байдлыг өдөөгчид жолоогоо тат, нүдээ нээ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал эрчээ авч байна. Энэ талцал, улайрал хэтэрч байна. Энэ байдлыг өдөөгчдөд жолоогоо тат, нүдээ нээ, орчны мэдрэмжээ сэрээ, ард иргэдээ бод гэж хэлцгээе. Асуудлыг дарааллаар нь шийдэцгээе. Шийдэх боломжтой бол цаг тухайд нь шийдье. Монголыг зовоож буй цар тахлын аюул төр засгаас бодитой, шуурхай шийдэл нэхэж байна. Энэ чиглэлд бие биедээ тус дэм болж, нэгдмэл сэтгэл зүтгэлээр хүн бүр хувь нэмрээ оруулж ажиллая. Хуультай юм. Сонгуулиа ч хийе. Эцсийн эцэст хэн Ерөнхийлөгч байхыг сонгогчдод л шийднэ” гэсэн юм.
Хүн бүрийн сэтгэл санааг Ковидын нөхцөл байдал зовоож байна. Бас өөр хавсарсан асуудлууд ч багагүй. Санал бодлоо товч илэрхийлж бичлэг хийв. Ийм үед чимээгүй байгаад байж боломгүй санагдаад. pic.twitter.com/Q6xT9Iq0TJ
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) April 20, 2021