Парисын олимпын медалиудад Эйфелийн цамхагийн хэсгийг багтаажээ
Өнгөрсөн пүрэв гарагт Чауметийн бүтээсэн ирэх олимп, паралимпийн наадмын медалын загварыг танилцуулжээ. Энэхүү арга хэмжээний үеэр “Парис-2023” олимп, паралимпийн наадамд тамирчдад олгох 5084 медалийн дотор Эйфелийн цамхгаас санаа авсан эх бүтээл багтах болно гэж зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Тус эх бүтээлд Францын нийслэлийн хамгийн тод бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхагийн дүр төрхийг илэрхийлсэн зургаан өнцөгт төмрийг дүрсэлжээ. Медалийг Францын элит үнэт эдлэлчин Чаумет зохион бүтээжээ. Орон нутгийн зохион байгуулах хорооны дарга Тони Эстангует “Бид 1889 оны Эйфелийн цамхгаас нэг хэсгийг Парисын олимп, паралимпийн наадмын медальтнуудад санал болгохыг хүссэн” гэж мэдэгдэлдээ дурджээ.
1780 оноос хойш язгууртнууд болон элитүүдийг чимж гоёл чимэглэл урласаар ирсэн Чауметийн загвар нь гэрлийг тусгаж, нарны туяаг өдөөх зориулалттай дугуй хэлбэртэй байдгаараа онцлог аж. Төмөр зургаан өнцөгт нь эх газрын Францыг санагдуулдаг бөгөөд өнцөг булан бүрт зургаан салаагаар бэхлэгдсэн байна. Эдгээр нь Эйфелийн цамхагт ашигладагтай төстэй байхаар бүтээгдсэн байна.
Эх сурвалж: APF агентлаг