УОК 15.00 цагт хуралдана
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Ингэхдээ одоогоор улсын хэмжээнд 500 мянга гаруй мал хорогдоод байгаа юм. Тэгвэл цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр /2024.02.15/ 15.00 цагт хуралдахаар болжээ.