ТООЦООЛОЛ: Хатуу хөл хориог сунгавал 150 орчим хүний амь нас эрсдэхээс сэргийлнэ

Засгийн газрын хуралдаанаар энэ сарын10-наас 25-ныг хүртэл улаан түвшинд шилжих шийдвэр гаргаж хөл хорио тогтоосон билээ.

Гэвч ХӨСҮТ-өөс хатуу хөл хориог 28 хоногийн хугацаатай тогтоож байж халдварын тархалтын гинжин хэлхээг тасалж чадах ба үр дүнд хүрнэ гэж мэдээлж байгаа. Мөн Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг 7-14 хоног сунгах саналаа УОК-т хүргүүлсэн.

Тэгвэл МУИС-ийн судлаачид өнөөгийн халдварын бодит нөхцөл байдлаар шинэчилсэн бас нэгэн тооцооллыг гаргасан байна.

Тодруулбал, Хэрэв энэ удаагийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 7 хоног сунгавал дөрөвдүгээр сарын 25-наар хөл хориог цуцалсантай харьцуулахад нийт халдвар авч батлагдсан хүний тоо есдүгээр сарын 1-н гэхэд ойролцоогоор 70,000 болж, нэмж 20-30 орчим мянган хүн халдвар авахаас сэргийлэх бөгөөд нас баралт одоогийн хурдаар 250-300 хооронд хэлбэлзэж, 100 орчим хүний амь нас аварна гэж тооцоолсон байна.

Хэрэв дахин 7 буюу нийт 14 хоног сунгавал халдвар авч батлагдсан нийт хүний тоо есдүгээр сарын 1-н гэхэд ойролцоогоор 60,000 болж, нэмж 30,000 орчим хүн халдвар авахаас сэргийлэх бөгөөд 150 орчим хүний амь нас эрсдэхээс сэргийлэх боломжтой гэсэн тооцоо гаргажээ.

 

Similar Posts

One Comment

  1. hudlaashdee yaagd iim yumand itgeed bdiin be ard tumniihen tarhiig ugaagad surtsn gulugnuud yumaa odoo l gargaj bgaa yumuu tootsooloor odoo bolloo llr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *