ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -20 хэм, шөнөдөө -41 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо жавартай хүйтэн хэвээр байна.

2024 оны 02-р сарын 21-ний 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -38…-43 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -34…-39 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -28…-33 градус, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -16…-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -39…-41 градус, бусад хэсгээр -31…-33 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -39…-41 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -38…-40 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *