Сонгуульд оролцох гадаадад суугаа монголчуудыг бүртгэж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх  зургадугаар сарын 9-нд орон даяар явагдана.  Тэгвэл гадаад улсад байгаа монгол иргэд тавдугаар сарын 9-ийг  дуустал хугацаанд өөрийн байгаа улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.

Сонгуулийн ерөнхий хорооноос дипломат төлөөлөгчийн газруудын мэдээллийг https://www.consul.mn/index.php?moduls=2 холбоосоор авах бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.mn сайтаас мэдээллээ шалгах юм байна.

Гадаад улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийг Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийж, улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн нягтлан шалгаж холбогдох өөрчлөлтийг хийнэ.  Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг  тавдугаар сарын 25-ны өдрөөс өмнө салбар комисс өөрийн байранд ил тавьж, цахим хуудсанд байршуулан сонгогчдод өөрийн мэдээлэлтэйгээ чөлөөтэй танилцах бололцоогоор хангах аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *