ТАНИЛЦ: Эмнэлгээр үйлчлүүлэх, хүндэтгэх шалтгаантай иргэдийн шинжилгээг авах ТАВАН цэг
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар (эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт) зорчих иргэдийг нийслэлийн таван цэгт шинжилгээнд хамруулж байна.
Хүндэтгэх шалтгаанаар хөдөө, орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ (буяны ажил) зэрэг баримт бичгийг бүрдүүлэх ажээ.
Шинжилгээ авах цэгүүд:
- Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль,
- Баянгол дүүргийн 13 дугаар сургууль,
- Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон,
- Сонгинохайрхан дүүргийн Таван шарын Номин агуулахын гадна талбай,
- Баянзүрх дүүргийн “Тэнгэр” плаза гадна талбай.