Шинэ цэргүүдийг дэглэсэн “хал” цэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинээр цэргийн албанд татагдан ирсэн залуусыг дэглэж буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр тархсан. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрынхан шалгаж дууссан байна. Тус хэргийг цэргийн албанаас халагдаад явсан Э.Мөнхбаатар, Н.Одмандах, Ц.Энхбат нар үйлдсэнийг тогтоон шалгаж дуусаад Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн аж.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн”, 28.4-1-т заасан “Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.Улмаар өнгөрсөн долоо хоногт гэм буруутай, эсэхийг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлож, хохирогч Э.Хүдэрчулуун, Б.Шинэбаяр, Ц.Амархүү нарыг хуралд оролцуулахаар болсон ч удирдлага нь “Цар тахлаас үүдэн цэргийн алба хаагчдыг гадагш гаргахгүй байгаа” хэмээсэн учраас ирэх сарын 5-ныг хүртэл хурлыг нь хойшлуулсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *