|

САНАЛ АСУУЛГА: Санал өгсөн иргэдийн 54 хувь нь хатуу хөл хориог сунгахыг ДЭМЖСЭНГҮЙ

Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргасан. Хөл хорионы үед халдварын тоо өндөр хэвээр, нас баралт ихсэж байгаа учир хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналаа Эрүүл мэндийн яамнаас гаргасан.

Үүнтэй холбоотойгоор ivoice.mn сайтын зүгээс хатуу хөл хориог сунгахыг дэмжиж байгаа эсэх санал асуулгыг иргэдийн дунд явууллаа.

Өнөөдөр буюу 4-р сарын 21-ний 14:00 цагаас 15:00 цагийн хооронд ivoice.mn цахим хуудсаар дамжуулан “Хатуу хөл хориог сунгахыг дэмжих үү” санал асуулга явуулахад санал өгсөн иргэдийн 54,05 хувь нь дэмжихгүй, 45,95 хувь нь дэмжиж байна гэсэн дүн гарчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *