“Бүргэдийн баяр-2024” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

“Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тодруулбал, хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, , Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 9-10-ны өдөр зохион байгуулна.
Уг наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд тэмцээнд оролцогчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Ийнхүү уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, дээл хувцасны өнгө, дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *