|

“Бүргэдийн баяр 2024” наадмаар автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

“Бүргэдийн баяр 2024” наадам гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” цогцолборт болно. Энэ жил 18 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг наадам нь Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилготой.

Тус наадмын үеэр бүргэдээр ан бариулах тэмцээн, харцага, шонхор шувууны үзүүлбэр, казах үндэсний тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог уламжлалтай. Арга хэмжээний нээлт гуравдугаар сарын 9-ний 11:00 цагт эхэлнэ.

Наадмын үеэр “Ulaanbaatar city bus” иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Автобус гуравдугаар сарын 09, 10-ны өглөө 10:00 цагт Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос “Чингис хааны хүрээ” рүү хөдөлж, оройн 17:00 цагаас хот руу буцна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments