Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг энэ сарын 26-наас хэрэглэж эхэлнэ

Монгол эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ,  ЗӨСҮТ, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС болон Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 26-наас хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ.

Уг оношлуураар авсан шинжилгээний хариу ердөө 90 минутын дотор гарах боломжтой. Түүнчлэн PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу 35 мянган төгрөг аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *