УИХ-ын чуулганаар 7 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, 7 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Чуулганаар хэлэлцэх асуудлуудыг жагсаалтаар хүргэж байна.
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт;
- Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.