Ялончууд сумо бөхийн дэмжээнээс монголчуудыг хасаж байна
Мэргэжлийн сумогийн ертөнцөд монгол бөхчүүдийн ноёрхол тогтоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Японы сумо бөхийн дэвжээнд монголын 5 залуу их аварга болсон байдаг. Үүнээс үзэхэд японы үндэсний өв соёл сумо бөхийг өөрсдөө биш монгол залуус ноёрхож буй нь харагдана. Энэ бидний хувьд бахархууштай ч ойрын жилүүдэд Япончууд өв соёлын хуудаснаа өөрсдийн нэрээ үлдэхгүй байгаад сэтгэл гонсгор байна.
Тухайлбал, Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлж, дээд амжилт тогтоосон Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар дэвжээгээ байгуулах, өвлөх эрх нь нээгдсэн билээ. Тэрбээр үүний төлөө л Монголын иргэншлээс татгалзаж, Японы иргэн болж, Хакүхо Шо гэх нэрийг авсан. Улмаар зодог тайлсан хойно Мияагино гэх нэрийг өвлөж, дэвжээний багш болсон юм. Энхо, Хокүсэйхо Э.Даваанинж зэрэг дээд зиндаанд барилддаг бөхчүүдийг ч нээж гаргасан байдаг.
Түүнчлэн Хокүсэйхо Э.Даваанинжийг сүмо сонирхогчид дараагийн озэки, ёкозүна болно гэж өндөр хүлээлтийг тавьж байсан юм. Гэвч 2024 оны эхний башёгийн дараа Хокүсэйхогийн талаарх гомдол сүмогийн холбоонд ирсэн талаар мэдээлэл гарсан байдаг. Түүнийг дэвжээнийхээ залуу бөхчүүдийг олон удаа зодож, дээрэлхэж байсан гэж Японы томоохон хэвлэлүүд мэдээлсэн юм. Сүмогийн холбоо ч энэ хэрэгт үндэслэн Хокүсэйхог зодог тайлуулж, багш болох Мияагино оякатад хариуцлага тооцсон юм.
Монгол бөхөд хариуцлага тооцсон мөчөөс хойш монгол бөхчүүдийг гадуурхаж, хавчиж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Мөн мэргэжлийн сумо бөхийн холбоо хуралдаж хаврын башёг дуусахаар Хакүхо М.Даваажаргалын дэвжээг нь тараана гэсэн шийд гаргасан талаар мэдээлэл түгээд байгаа. Үүнээс үзэхэд япончууд үндэсний өв, соёлын түүхийн хуудаснаа өөрсдийн нэрээ үлдэхийг хүсэж Монгол сумочидыг барилдуулахгүй байх арга хэмжээ авч байна гэх хардлага төрж байгаа талаар цахим хуудаснаа мэдээлэлүүд хөвөрч байна.