Зөвшөөрөлгүй хурдан морь уралдуулсан хэргийг шалгаж байна
Хурдан морины өвөл, хаврын уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын тогтоолоор хориглосон байдаг. Гэвч энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хурдан морьдын уралдаан зохион байгуулсан гэх гомдол мэдээлэл тус аймгийн цагдаагийн газар иржээ.
Тодруулбал, Энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хурдан морьдын уралдаан зохион байгуулсан гэх гомдол мэдээлэл ирсэн. Тус мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газарт гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Төв аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлэн ажилласан байна.