“Бүх одод”-ын барилдааны ур чадвар, хүч чадлын тэмцээнд Хөөрхөн Хүрлээ арслан оролцоно
Үндэсний бөхийн “Бүх оддын тоглолт” барилдаан энэ сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болоод буй. Үзэгчдээс хамгийн олон санал авсан 14 бөх “Бүх оддын тоглолт”-д барилдах бөгөөд тэд долоо долоогоороо хоёр багт хуваагдан өрсөлдөх юм. Энэ үеэр холимог оддын барилдаанаас гадна бөхчүүдийн дунд хүч чадлын тэмцээн зохиохоор төлөвлөсөн байна.
Түүнчлэн, Бүх оддын барилдааны ур чадвар, хүч чадлын тэмцээнд, Аймгийн арслан П. Эрхэмжаргал, аймгийн арслан П. Хүрэлбаатар, аймгийн харьяа, цэргийн арслан Б. Өлзийсайхан, аймгийн заан С. Доржпалам нар оролцохоор болжээ.