“Бадрах Энержи”, “Орано Майнинг” компаниуд “Малчдаа дэмжих үндэсний аян”-д 500 сая төгрөг хандивлажээ
Монгол-Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК, компанийн дийлэнх хувьцаа эзэмшигч “Орано Майнинг” компанийн зүгээс 2023-2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас үүсээд буй зудын нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлсэн байна.
Тодруулбал, Монголын улаан загалмай нийгэмлэг, Дорноговь аймагт нийт 500 сая төгрөгийг хандивласан байна. Үүнээс 200 сая төгрөгийг Монголын улаан загалмай нийгэмлэгт, Дорноговь аймагт 300 сая төгрөгийн тус тус хандивлажээ.
Их хэмжээний цас орон, зудын нөхцөл байдал хүндэрч, малчин айл өрхүүд гамшгийн нөхцөлд байдалд орж, малын хорогдлын тоо 4 орчим саяд хүрч, цаашид ч харамсалтай нь өсөх хандлагатай байгааг “Орано Майнинг”, ”Бадрах Энержи” компани бүрэн ойлгож байгаагийн хувьд уг тусламж дэмжлэгийг үзүүлж байна. Энэхүү тусламж дэмжлэг нь хөдөө орон нутагт, тэр дундаа Дорноговь аймгийн малчин иргэдийг малжуулах мөн малчин өрхүүдэд шаардлагатай байгаа хүнс, тэжээл ба бусад шаардлагатай зүйлсээр хангахад хувь нэмрээ оруулах юм.
Ийнхүү “Орано Майнинг”, ”Бадрах Энержи” компаниуд Монгол Улсын Засгийн газраас санаачлан өрнүүлж байгаа “Малчдаа дэмжих үндэсний аян”-д үндэсний аж ахуйн нэгж болон олон улсын байгууллагуудын хамт нэгдсэн байна.