|

Маргаашаас эхлэн өдөрт 60 мянга орчим иргэнийг вакцинжуулалтад хамруулна

УОК-оос мэдээлэл хийж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Өнөөдөр БНХАУ-аас нийт 600 мянган тун Вероселл вакцин татан авсан. Маргаашаас эхлэн дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх бөгөөд маргааш Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.

Дархлаажуулалтын хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэдэд нэн тэргүүнд вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс танд утсаар мэдэгдэж мэдээллийг хүргэнэ. Дүүрэг бүрд иргэдийг тээвэрлэх автобус гаргасан. Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана” гэдгийг мэдээллээ. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *