Элэгний “Д“ вирусийн халдвартай иргэдийг ОХУ-ын Буриад Улсад эмчлэх зардлыг төрөөс даана
Засгийн газрын өнөөдрийн /2024.03.27/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. “Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Монгол Улсад элэгний хавдар, нас баралт өндөр байна. ДЭМБ-ын тооцооллоор Монгол Улсад 66 мянган орчим иргэн байгаа гэсэн бол элэгний Д вирусын халдвартай иргэдийн ТББ-ын мэдээллээр 150 орчим мянган байгаа гэх судалгаа байна. Харин ХӨСҮТ-д халдвартай нь батлагдсан 3800 иргэн байгаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ярьлаа.
Тэрээр, “Би өнгөрсөн хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайл Мурашкотой Улаан-Үд хотноо уулзалт хийсэн. Хэлэлцээрийн хүрээнд шийдэлд хүрсэн нэг асуудал нь гепатитын Д вирусын халдвартай иргэдийг Буриадад эмчлэхээр болсон. Эмчилгээ нь асар өндөр учраас улсын төсвөөс зардлыг даана. Жил бүр улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх арга хэмжээг авна” гэлээ.