ЭМЯ: Шинээр 1264 халдварын тохиолдол илэрч, НАЙМАН хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1264 халдварын тохиолдол илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 27956 боллоо. Мөн хугацаанд 486 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 8 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдлуудын 14258 нь эдгэрээд байгаа бол 69 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна”гэв.