15 настай хүү гэрийнхээ гаднаас аргал оруулж ирэхээр гараад сураггүй болжээ

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Нарийны-Ам” гэдэг газар өчигдөр 10.00-11.00 цагийн орчим иргэн Б гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 19.00 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран иргэн Б/15 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 19.30 цагаас эхлэн зохион байгуулж байна. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *