Л.Энх-Амгалан: ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрөөс түүх, уран зохиол, хөдөлмөрийн хичээлүүдийг “ХАСАХГҮЙ”
Иргэдийн дунд ЕБС-ын хичээлийн хөтөлбөрөөс уран зохиол, технологи, эрүүл мэнд, дуу хөгжим гэх мэт дунджаар 3-6 хичээлийг цөөлөх талаар яриа дэгдээд байгаа. Тэгвэл хичээл хасах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цахим хуудаснаа үгүйсгэжээ.
Уг асуудалтай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цахим хуудаснаа, “ЕБС-ийн хөтөлбөрөөс түүх, уран зохиол, хөдөлмөрийн хичээлүүдийн нэг ч цаг хасагдаагүйг албан ёсоор хэлье. Цаашдаа ч хасагдахгүй харин ч энэ хичээлийн цагууд нэмэгдэх ёстой…Хэн ямар санаатай, хаанаас хэний захиалгаар ийм бузар гүтгэлэг гаргаж, бидэн рүү хэрүүлийн алим шидэв???!!!
Улс үндэстэнг устгая гэвэл түүх, соёлыг устга. Түүх соёл нь устахад эх хэл нь устана. Ингэж улс үндэстэн мөхдөг…гэдэг гашуун бөгөөд үнэн үгийг бүү март. Мартвал сөнөнө” хэмээн нийтэлжээ.